Monday, May 15, 2017

50 ТУГАЛТАЙ ҮНЭЭНИЙ ФЕРМ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨСӨЛ

Загвар төслийн танилцуулга:

  • 10 хүний тогтмол ажлын байртай хагас эрчимжсэн үхрийн ферм байгуулагдаж мах сүүний гарц өндөртэй семминтал үүлдрийн үхрийг өсгөж үржүүлнэ.
  • Улаанбаатар хотын хүнсний зах зээлд өдөр бүр сүү нийлүүлэхээс гадна, 2019 оноос хойш үхрийн махны нийлүүлэлт хийх боломжтой болно.
  • Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цагаан идээний цех байгуулна
  • Эрүүл ахуйн сорил шинжилгээнд хамрагдсан махыг үйлдвэрийн аргаар урьдчилан боловсруулан  нийлүүлнэ.
  • Орон нутагт томоохон цар хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой ба цаашид өргөжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой  үйлдвэрлэлийн эхлэл суурь тавигдана.
  • Улсад төлөх татвар хураамж нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлийн гарцыг  нэмэгдүүлэхэд чиглэгдсэн төр засгийн бодлогод хувь нэмрээ оруулна.
  • Орон нутгийг хөгжүүлэх санд  хандив тусламж үзүүлж, байгаль орчныг нөхөн сэргээх, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, ажилгүй иргэдийг сургалтанд хамруулах зэрэгт мөнгөн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж нутгийн засаг захиргаатай байнгын хамтын ажиллагаатай байна.