Tuesday, April 05, 2016

ОРОН НУТАГТ ӨРХИЙН БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА /2016-04-04/

Өнөөдрөөс эхлэн орон нутагт өрхийн бичил бизнесийг дэмжих зээлийн материалыг сум бүрт хүлээн авч эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 48 дугаар тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн баталсан.
2016 оны 03 сарын 22-ны өдрийн 47 дугаар тушаалаар "Сумын өрхийн бичил бизнесийг дэмжих" зорилгоор санхүүжилт  хуваарилсантай холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Сумын өрхийн бичил бизнес эрхлэгч иргэний төслийг тухайн сумын жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн хүлээн авч арилжааны банкинд хүргүүлэн судлуулж шийдвэрийг хуанлийн 35 хоногт багтаан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлнэ.

Post a Comment