Thursday, December 29, 2016

МАЛ НЯДАЛГААНЫ ЦЕХ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨСӨЛ /Эмээлт/

Төслийн танилцуулга
  • Эрүүл ахуйн сорил шинжилгээнд хамрагдсан малыг зориулалтын байр, орчин нөхцөлд урьдчилан бэлтгэж өгнө.
  • Малын эмчийн хяналтанд нядалгаанд оруулах мал бүрийг оруулж, дүгнэлт шинжилгээ хийнэ.
  • Нийт  12   хүнийг тогтвортой ажлын байраар хангана.
  • Орон нутагт томоохон цар хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой, цаашид өргөжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой  үйлдвэрлэлийн суурь тавигдана
  • Орон нутгийн иргэд байгууллагуудтай хамтран ажиллаж, орон нутгийн хөгжилд  тодорхой хувь нэмрээ оруулна. 
  • Төсөл эмээлтэд байршина. 


Friday, December 23, 2016

Хонины эрчимжсэн ферм, бүртэн автоматжуулалттай саалтуурын систем

Зиа, аж ахуй гэдэг чинь жинхэнэ утгаараа энэ л юм байна. Бүрэн автоматжуулалт, стандарт, журам, цэвэр цэмцгэр байдал, эрүүл ахуй аюулгүй байдал, мал аж ахуйн эрчимжүүлэлт гэдэг чинь энэ л юм байна шүү дээ. Хонь нь хүртэл бараг сургуультай болсон байна. Мал аж ахуй эрхлэгч, фермийн аж ахуй эрхлэгч нар анхаарлаа хандуулаг үзнэ үү.Бизнес төсөл тендер хуудас


Thursday, December 15, 2016

Чацарганы модоо тариад байгаарай.


Зиа, манайхаан #чацарганы модоо тариад байгаарай. Хэрэгтэй нэгэндээ түгээгээрэй хэрэг болог дээ. Өөрөө уншаад өөрөө тарьж болно, мөн төслөө ч энэ номноос үзээд тооцоолж бичиж болно. Одоо л тарьдаг цаг нь шүү. Ааа харин газар авах, зээл авах, хөрөнгө оруулалт татах төсөл хийлгэе гэвэл наашаа хандаж болно.

Канад сангийн Орон нутгийн санаачилга (КСОНС) хөтөлбөр

Арьс ширэн эдлэл оёх тоног төхөөрөмж

Төсөл боловсруулах тухай

За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд  яаралтай бизнес төсөл боловсруулж бэлэн болгох, хуучин төслөө засварлах, тооцооллыг нь сайжруулж, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдээ үзүүлэхэд бэлэн болгох шаардлага тулгарвал 9906-0811 утсанд хандаж  төслийн үйлчилгээ авах боломжтой. 

Monday, June 06, 2016

5 га талбайд чацаргана тариалах бизнес төсөл


Та юунд хөрөнгө оруулалт  хийх гэж байна вэ?
Чацарганы 1 га талбайд 1200-1600 суулгац суулгаж нэг бутнаас 7-10 кг жимс хураан, 1 тонн жимснээс 20-50 кг тос, 600 литр цэвэр шүүс, бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах бололцоотой бөгөөд зардлаа 2-3 жилд нөхөж, ашигтай ажиллана гэж эрдэмтэд тооцоолсон байна

Friday, May 20, 2016

ЗУНЫ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨСӨЛ /240м2/

Төслийн танилцуулга
  • Төслийн үйл ажиллагааг эхлэхэд анхны хөрөнгө оруулалтын хэмжээ  9 560 000 төгрөг байна
  • Өргөст хэмх, улаан лоолийн  6*20 м хэмжээтэй 2  ширхэг хүлэмжтэй болно
  • Байгууллагын хүнсний хэрэгцээний зардал буурна
  • Жил бүр  төрөл бүрийн хүнийн ногоо тариалах боломжтой болно.
  • Цаашид хүлэмжийн тариалалтыг өргөжүүлэн бүтээгэдэхүүнийг гарцыг нэмэгдүүлэн борлуулах боломжтой болно.
  •  Төсөл хэрэгжсэнээр улаан лооль жилд  2880  кг, өргөст хэмх 1440  кг  нийт 1440  кг  ургац хураан авна. Мөн бусад олон төрлийн нарийн ногоо  тариалж, үр ашгийг нь хүртэнэ. 10 гаруй сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний  нарийн ногоо хурааж авна.

 2016 оны  4-р сарын 1- ээс эхлэн жил бүр хүлэмжээ ашиглан тариалалт хийж үр шимийг нь хүртэнэ. 

Wednesday, April 20, 2016

НЭГ ГА ТАЛБАЙД ЧАЦАРГАНА ТАРИАЛАХ БИЗНЕС ТӨСӨЛ







                                   ТӨСЛИЙН АГУУЛГА

I БҮЛЭГ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЧИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
1.1 Төсөл хэрэгжүүлэгчийн  товч танилцуулга
II БҮЛЭГ. ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ


2.1 Төслийн товч агуулга, танилцуулга
2.2 Төсөл амжилттай хэрэгжих үндэслэл, боломж
2.3 Макро орчин
       2.3.1 Эдийн засгийн орчин
       2.3.2 Улс төр, хууль эрх зүйн орчин
       2.3.3 Техникийн орчин
       2.3.4 Нийгэм соёлын орчин
2.4 Микро орчин
                        2.4.1 Өрсөлдөгчийн шинжилгээ
                        2.4.2 Бэлтгэн нийлүүлэгчид
                        2.4.3 SWOT,  шинжилгээ

III БҮЛЭГ. МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

3.1 Зах зээл, хэрэглэгчийн судалгаа
3.2 Маркетингийн хольц бүрдүүлэлт
3.2.1 Үнийн бодлого                                              
3.2.2 Бүтээгдэхүүний бодлого
3.2.3 Хувиарлалт, борлуулалтын суваг
3.2.4 Идэвхжүүлэлтийн бодлого

IV БҮЛЭГ. ТӨЛӨВЛӨСӨН БИЗНЕСИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1 Түүхий эд, шаардлагатай материалын судалгаа
4.2 Тариалалтын технологи, процесс

V.БҮЛЭГ. ТӨСЛИЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛОЛ

5.1 Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
5.2 Санхүүгийн тооцоолол
5.2.1 Үйл ажиллагааны зардлын тооцоолол
5.2.2 Борлуулалтын орлогын таамаглал
5.2.3 Төсөвлөсөн ашиг, алдагдлын тайлан

5.3 Эдийн засгийн тооцоолол
5.3.1 Зээлийн эргэн төлөгдөх хугацаа

Төслийн үнэ:  200,000 төгрөг  утас 9906-0811
Данс: Хаан банк, Хадгаламж банк 
 Илгээх цахим хаяг: itcc_best@yahoo.com

Tuesday, April 05, 2016

ӨНӨӨДРӨӨС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ /2016-04-04 /

Жижиг, дунд үйлдвэрийн салбарын төсөлд тавигдах
шалгуур үзүүлэлтийн жагсаалт
video
  1. "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль“-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх;
  2. Аж үйлдвэрийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;
  3. Татвар, Нийгмийн даатгал болон хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, эргэн төлөлт хэвийн байх;
  4. Хуулиар  хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх;
  5. Үйлдвэрлэл,    үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх;
  6. Ажлын   байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах;
  7. Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй байх;
  8. Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;
  9. Төслийн ерөнхий стандартыг хангах;
Жижиг, дунд үйлдвэрийн салбарын орон нутгийн чанартай
төсөлд тавигдах шалгуур үзүүлэлтийн жагсаалт
  1. "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль“-ийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх;
  2. Аж      үйлдвэрийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;
  3. Татвар, Нийгмийн даатгал болон хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, эргэн төлөлт хэвийн байх;
  4. Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж ирүүлэх;
  5. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад эөвшөөрөлтэй байх;
  6. Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах;
  7. Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй байх,үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээг нэмэгдүүлсэн байх;
  8. Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх, сүүлийн гурван жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
  9. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн орон нутагт бүртгэлтэй байх;
  10. Төслийн ерөнхий стандартыг хангах;

ОРОН НУТАГТ ӨРХИЙН БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА /2016-04-04/

Өнөөдрөөс эхлэн орон нутагт өрхийн бичил бизнесийг дэмжих зээлийн материалыг сум бүрт хүлээн авч эхэллээ
video
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 48 дугаар тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн баталсан.
2016 оны 03 сарын 22-ны өдрийн 47 дугаар тушаалаар "Сумын өрхийн бичил бизнесийг дэмжих" зорилгоор санхүүжилт  хуваарилсантай холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Сумын өрхийн бичил бизнес эрхлэгч иргэний төслийг тухайн сумын жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн хүлээн авч арилжааны банкинд хүргүүлэн судлуулж шийдвэрийг хуанлийн 35 хоногт багтаан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлнэ.

Thursday, March 03, 2016

АЖЛЫН ТУРШЛАГА

Ажлын туршлага


2010 он
  • Хөвсгөл аймагт Цэвэр усны үйлдвэр байгуулах бизнес төсөл 
  • Талх нарийн боовны үйлдвэрийг өргөжүүлэх бизнес төсөл 
  • Төв аймаг,  Батсүмбэр суманд 5 га талбайд чацаргана тариалах бизнес төсөл
  • Коко десерт ХХК-ийн талх нарийн боовны үйлдвэрийг өргөжүүлэх бизнес төсөл
  • Хөвсгөл, Мөрөн хот,  аймагт амралтын газар байгуулах бизнес төсөл 
  • Дорноговь аймаг- Цэвэр усны үйлдвэр байгуулах бизнес төсөл 
  • Архангай аймаг, Цэцэрлэг хот,  Дөрвөн улирлын хүлэмж байгуулах бизнес төсөл
  • Төв аймаг -40 га талбайд төмс тариалах бизнес төсөл 
  • Дархан -Уул аймаг, иргэн Доржсүрэнгийн 1 га талбайд чацарган тариалах бизнес төсөл

2011 он
  • Архангай аймагт - 4 улирлын хүлэмжийн аж ахуй байгуулах бизнес төсөл 
  • Увс аймаг 1 га талбайд чацаргана тариалах бизес төсөл 
  •  Иргэн Галбадрах - Тоосгоны үйлдвэр байгуулах бизнес төсөл 
  • Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, Хөгжимт драмын театр- Жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний газар байгуулах бизнес төсөл 
  • Хэнтий аймаг- Гахайн аж ахуй байгуулах бизнес төсөл
  • Увс аймаг- 10 үнээний ферм тэжээлийн тариалангийн аж ахуй байгуулах бизнес төсөл 
  • Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, цэвэр усны үйлдвэр байгуулах бизнес төсөл 
  • Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 5 га талбайд төмс тариалах бизнес төсөл
  • Далд хүн ТББ-ын нийгмийн  төлөөх төсөл
2012 он
  • Сувдан сахар ёотонгийн үйлдвэрийг өргөжүүлэх бизнес төсөл 
  • Сонгино хайрхан дүүрэг, Иргэн Тунгалаг- 5 га талбайд чацаргана тарилж зүлэгний аж ахуй байгуулах бизнес төсөл 
  • Увс аймаг, Сагил сум,- Цахилгаан саалтууртай үнээний эрчимжсэн ферм тэжээлийн ургамлын тариалалт хийх бизнес төсөл 
  • Өмнөговь аймаг- Уул уурхайн компанийн дэргэд цэвэр усны үйлдвэр байгуулах бизнес төсөл
  • Улаанбаатар хот- "Ач мандал" ХХКЦагаан даваанд тоосгоны үйлдвэр байгуулах бизнес төсөл
  • Төв аймаг, Ар хуст сум- Блокны үйлдвэр байгуулах бизнес төсөл
  • Булган аймаг,- Сургалтын төв байгуулах бизнес төсөл 
  • Улаанбаатар хот, Хөшигний үйлдвэр байгуулах бизнес төсөл 
  • Улаанбаатар хот, Тахилтад  10 га газар эрчимжсэн аж ахуй байгуулах бизнес төсөл  
  • Сэлэнгэ аймаг, Сайхан сум-   1 га газар чацаргана тариалах бизнес төсөл 
  • Улаанбаатар хот, Гачуурт тосгон  - 3 га газар чацаргана тариалах бизнес төсөл  
  • Хэнтий аймаг, Бор- Өндөр сум- Сургалтын төв байгуулах бизнес төсөл  
  • Төв аймаг, Батсүмбэр сум, 5 га талбайд чацаргана 2 га талбайд төмс тариалах бизнес төсөл
2013 он
  • Говь- Алтай аймаг, Есөн булаг сум, Сургалтын төв байгуулах бизнес төсөл 
  • Говь - Алтай аймаг, "Гуулин тал" ХХК Үхэр бордож нядлах эрчимжсэн фермийн аж ахуй байгуулах бизнес төсөл 
  • "Next nature" ХХК, Аялал жуулчлалын бизнес төсөл
  • Хэнтий аймаг, Бор -Өндөр сум малчин өрхийг малжуулах төсөл 
  • Сайншанд, Замын үүд, Иргэн Мягмарсүрэнгийн цэвэр усны үйлдэр байгуулах бизнес төсөл
  • Улаанбаатар хот, 60,000 тахианы аж ахуй байгуулах бизнес төсөл
  • Дорноговь аймаг, 3000 тахианы аж ахуй байгуулах бизнес төсөл 
  • Ховд аймаг, Жаргалант сум, Хулдаасны үйлдвэр байгуулах бизнес төсөл 
  • Төв аймаг, Аргалант сум, Чацаргана, төмс хүнсний ногоо, мод тарих бизнес төсөл 
  • Төв аймаг, Батсүмбэр сум, Сувилалын газар байгуулах бизнес төсөл
  • Төв аймаг, Зуун мод хот, Цэвэр усны үйлдвэр байгуулах бизнес төсөл
  • Улаанбаатар хот, Вакум цонх үйлдвэрлэх бизнес төсөл
  • Улаанбаатар хот, Газо бетон үйлдвэрлэх төсөл
2014 он
  • Улаанбаатар хот, Монгол цавуу ХХК  хөрөнгө оруулалтын төсөл
  • Сэлэнгэ аймаг, Шаамар сум,  хүнсний ногооны аж ахуй өргөжүүлэх бизнес төсөл
  • Улаанбаатар хот,  25 үнээний ферм байгуулах бизнес төсөл
  • Улаанбаатар хот, Арматурчилсан EPS хөөсөнцөр хавтангийн үйлдвэр байгуулах бизнес төсөл 
  • Булган аймаг, Цагаан гүүний сааманд тулгуурласан  аялал жуулчлалын газар байгуулах бизнес төсөл 
  • 3 га талбайд  Ажилчдын амины сууцны хотхон байгуулах зорилгоор газар авах төсөл 
  • Өмнөговь аймаг Ханбогд сум,  4 төрлийн савлагаатай цэвэр усны үйлдвэр байгуулах төсөл
  • Дундговь аймаг, малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах төсөл 
  • Им монгол амралтын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх бизнес төсөл
  • Их түмэн эрдэнэ  ХХК -ийн цэвэр усны үйлдвэр байгуулах бизнес төсөл 
  • Номадик хаус ХХК -ийн хөрөнгө оруулалтын бизнес төсөл
2015 он
    • Лето констракшн ХХК -ийн цэвэр усны үйлдвэр байгуулах бизнес төсөл 
    • Суман зурхай ХХК -ийн мал нядалгааны газар байгуулах бизнес төсөл 
    • Хөвсгөл аймагт цэвэр усны үйлдвэр байгуулах бизнес төсөл 
    • Иргэн Лхасүрэн, Хэнтий аймагт тариалангийн аж ахуй байгуулах бизнес төсөл 
    • Эм Би Эс Мед ХХК -ийн амралт сувилалын газар байгуулах бизнес төсөл
    • Монгол цавуу ХХК -ийн хуурай хольцын үйлдвэрийг өргөжүүлэх бизнес төсөл
    • Цагаан цас ХХК -ийн Мал нядалгааны газар байгуулах төсөл Архангай аймаг.
    • Феодал ХХК -ийн Эрдэст ус үйлдвэрлэх бизнес төсөл 
    • УБТЗ-ын харъяа МСҮТ-ийг Политехник коллкеж болгон өөрчлөх төсөл
    • Өмнөговь аймаг, Ханбогд сум газар авах тендер 
    • Улаанбаатар хот, Иргэн, Метал вакум цонхны үйлдвэр байгуулах төсөл
    • Төв аймаг, Батсүмбэр сум, Байцааны хүлэмжийн аж ахуй байгуулах бизнес төсөл
    • Улаанбаатар хот, Иргэн, Метал вакум цонхны үйлдвэр байгуулах бизнес төсөл
    2016 он
    • Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 61-ийн гарам газар авах бизнес төсөл 
    • Төв аймаг, Батсүмбэр сум, хүлэмжийн аж ахуй байгуулах бизнес төсөл 
    • Мал нядалгааны газар байгуулах төсөл / Налайх дүүрэг/
    • Улаанбаатар хот, Хүлэмжийн аж ахуй байгуулах бизнес төсөл / 120 мкв/, 
    • Улаанбаатар хот, Зуны хүлэмжийн  аж ахуй байгуулах бизнес төсөл  240 квм /2 хүлэмж/
    • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Оёдлын жижиг үйлдвэрийг өргөжүүлэх бизнес төсөл
    • Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум,  Үнээний ферм байгуулах төсөл 
    • Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Цагаан идээний цех байгуулах бизнес төсөл
    • Улаанбаатар хот, Зона трэйд ХХК, Ёотонгийн үйлдвэр байгуулах бизнес төсөл
    • Улаанбаатар хот, Хэв хашмалын үйлдвэр байгуулах бизнес төсөл,
    • Хөвсгөл аймаг, Үнээний ферм байгуулах бизнес төсөл  / 5 үнээ/
    • Баян- Өлгий аймаг, Үнээний ферм байгуулах бизнес төсөл /7 үнээ/
    • Сэлэнгэ аймаг, Сүү цагаан идээний цех байгуулах бизнес төсөл 
    • Сэлэнгэ аймаг, Хүнсний найман нэрийн дэлгүүр байгуулах бизнес төсөл 
    • Улаанбаатар хот, Метал вакум цонх хаалганы үйлдвэр байгуулах бизнес төсөл
    • Түшээ гүн ундарга ХХК, Цэвэр усны үйлдвэрийг өргөжүүлэх бизнес төсөл 
    • Велсмон ХХК, Хүлэмжийн аж ахуйн бизнесийг өргөжүүлэх төсөл
    • Иргэн, Энхмөнх, 40 үнээний ферм байгуулах бизнес төсөл
    2017 он

    • Төв аймаг, Аргалант сум, Эвэрт шүтээн ХХК, 50 үнээний ферм байгуулах төсөл
    • Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, Монгол цавуу ХХК, Хуурай хольцын үйлдвэр өргөжүүлэх бизнес төсөл 
    • Үхрийн амталж хатаасан махны үйлдвэр байгуулах бизнес төсөл, 

    Wednesday, March 02, 2016

    ВАКУМ ЦОНХНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨСӨЛ


     -Хувцанар цонхны үйлдвэр байгуулж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх  


    ТӨСЛИЙН АГУУЛГА  


    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ТӨСЛИЙН  ХУРААНГУЙ
    1.1    КОМПАНИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
    1.2    ТӨСЛИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
    1.3    ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
    1.4    ТӨСЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
    1.5    ТӨСЛИЙН ӨРТӨГ БОЛОН ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ
    1.6    ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ДАВУУ ТАЛ, ҮР ДҮН


    ХОЁРДУГААР БҮЛЭГ: НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ
    2.1    МАКРО ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
    2.1.1     ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН
    2.1.2     ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТАТВАРЫН ОРЧИН
    2.1.3     ТЕХНОГИЙН ОРЧИН
    2.1.4     НИЙГЭМ СОЁЛ, ХҮН АМ ЗҮЙН ОРЧИН

    2.2    ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ
    2.2.1     ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ЧИГ ХАНДЛАГА
    2.2.2     ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭ
    2.2.3     ҮНДСЭН ХЭРЭГЛЭГЧИД
    2.2.4     ӨРСӨЛДӨГЧИД
    2.2.5     SWOT ШИНЖИЛГЭЭ