Friday, December 11, 2015

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ 2 ҮЕ ШАТТАЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛ / ЖАЙКА ТӨСӨЛ/

Төслийн зээлийн зориулалт:
Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр энэхүү зээлийг олгож байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх бизнесээ өргөжүүлэх тоног төхөөрөмж худалдан авах болон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламж барих, өргөтгөх зэрэг санхүүгийн хэрэгцээг хангахад зориулагдана.
Төсөл хэрэгжиж буй газар: Орон даяар
Зээлийн нөхцөлүүд:
Зээлийн хэмжээ:10,000-600,000 доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг
Зээлийн хүү:6 сар тутамд хувьсах хүүтэй
Зээлийн хугацаа:36-120 хүртэл сар
Хөнгөлөлтийн хугацаа:36 хүртэл сар
Зээл хүсэгчид тавигдах нэмэлт шаардлага:
  • Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байх;
  • Хувийн өмч давамгайлсан (>=51%) аж ахуйн нэгж байгууллага байх;
  • Санхүүжүүлэх төслөө бичсэн байх;
  • Төслийн нийт санхүүжилтийн 20 хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх;
  • Зээлийн эргэн төлөлтийн харьцаа 1.3 ба түүнээс их байх;
  • Хөрөнгө оруулалтын өгөөж 13%-иас доошгүй байх;
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй муу зээлийн түүхгүй байх;
  • Үндсэн ажилчдын тоо 299 ба түүнээс бага байх;
  • Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх ба шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нарийвчилсан үнэлгээ хийлгэх.
Post a Comment