Saturday, March 28, 2015

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслийг хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70 тэрбум төгрөгийг хуваарилсан билээ.
Энэ дагуу Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүдийн төсөл, материалыг Засгийн газрын II байр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүүлэх сангийн 108 тоотод ажлын өдрүүдэд хүлээн авч байна.
Ингэхдээ иргэд, аж ахуй нэгжүүдийн төслийг 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17.30 цаг хүртэл ажлын өдрүүдэд хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.smefund.gov.mn цахим хаягаар болон 51-267887, 62-263028 утаснаас авах боломжтой. 

Төслийн сонгон шалгаруулалтын материал, журам, тушаал зэргийг  татаж болох байдлаар орууллаа.  Доорхи линк дээр дараад  шууд татаж авч болно.
http://share.gogo.mn/Xgmadp9I2O8311427533637/Aj_uildveriin_saidiin_tusul_songon_shalgaruulah_horoo_bolon_ded_horoo.pdf
Post a Comment