Friday, December 11, 2015

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ 2 ҮЕ ШАТТАЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛ / ЖАЙКА ТӨСӨЛ/

Төслийн зээлийн зориулалт:
Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр энэхүү зээлийг олгож байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх бизнесээ өргөжүүлэх тоног төхөөрөмж худалдан авах болон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламж барих, өргөтгөх зэрэг санхүүгийн хэрэгцээг хангахад зориулагдана.

Saturday, March 28, 2015

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслийг хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70 тэрбум төгрөгийг хуваарилсан билээ.
Энэ дагуу Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүдийн төсөл, материалыг Засгийн газрын II байр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүүлэх сангийн 108 тоотод ажлын өдрүүдэд хүлээн авч байна.