Saturday, February 25, 2012

Төмс тариалах төсөл

Монол улс  дотоодынхоо төмсний хэрэглээг 100 хувь хангах боломжтой  болсон гэж  үздэг.  Гэвч Улаанбаатар хотын хувьд төмсний үнэ хаврын улиралд 500 төгрөг, өвлийн улиралд 800 төгрөгөөс доош буухгүй байхаас гадна сорт, чанарын хувьд хэрэглэгчдийн  хүссэн хэмжээнд  хүртэл тариалгдаж төдийлөн чадахгүй байна хэмээн хэрэглэгчийн хувьд  дүгнэж байна. Түүнээс гадна алслагдсан аймаг, сумдад төмсний үнэ өндөр байж, нийлүүлэлт, тээвэрлэлтийн хувьд хангалттай биш байдаг гэх тухай олонтаа сонсч байлаа. 

Төмс тариалах төслийн хуьвд дараах санааг тусгах боломжтой гэж бодож байна. 
-  Чанартай сортын төмс тариалах
Тарилсан төмсийг чанараар нь сортолдог байх
Сайн чанарын үрийн төмс бэлтгэх
Нэг га-аас авах ургацыг нэмэгдүүлэхэд анхаарах
Төмсний хаягдал, навч зэргийг дахин ашиглах   
Тариалсан төмсөө савлан худалдаанд гаргах
-  Эцсийн бүтээгдэхүүн үйдвэрлэх /чипс, хэлбэртэй хэрчсэн, арилгасан / гэх мэт санаануудыг оруулахаар тусгаж болохоор байна. 
Post a Comment