Monday, June 06, 2016

5 га талбайд чацаргана тариалах бизнес төсөл


Та юунд хөрөнгө оруулалт  хийх гэж байна вэ?
Чацарганы 1 га талбайд 1200-1600 суулгац суулгаж нэг бутнаас 7-10 кг жимс хураан, 1 тонн жимснээс 20-50 кг тос, 600 литр цэвэр шүүс, бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах бололцоотой бөгөөд зардлаа 2-3 жилд нөхөж, ашигтай ажиллана гэж эрдэмтэд тооцоолсон байна


Төслийн боловсруулалтын тухай: 


Чацарганы тариалангийн аж ахуй байгуулах төслийг Увс аймаг, Төв аймаг, Сонгино хайрхан дүүрэг, Гачуурт тосгон,  зэрэг газруудад 1-50 га хүртэл талбайд тариалахаар боолвсруулсан.

Туршлагаасаа   тариалагч, төсөл хэрэгжүүлэгчдэд зөвлөхөд: 

          Чацаргана тарилахад  анхаарах гол зүйлс нь  чацарганы сорт, газрын сонголт, усалгааны  хэлбэр байдаг. Хэрэв  төсөл хэрэгжүүлэгч нь  голын усаар  усалгаагаа шийдэхээр төлөвлөсөн бол  усны эх үүсвэр  талбайгаас хир хол зайтай байрлах, усалгааг  зөөвөөр шийдэх үү,  хоолой насос залгаж  татах уу гэх мэт  шийдлээ тодорхойлсон байх нь зүйтэй байдаг.  Гэтэл  худаг гаргахаас өөр аргагүй байгаа худаг гаргах газартаа усны хайгуул дүгнэлт хийлгэх,  өрөмдүүлж худаг гаргуулах, тоноглол хэрэгсэл ёмкост тавих гэх мэт шаардлагатай зүйлсийг давхар тооцоолох  зайлшгүй шаардлагатай.  Сортын хувьд  олон төрлийн сортоос хамгийн тохиромжтой,  ургац өгөөж сайтайг нь сонгох нь дамжиггүй бөгөөд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах  зардлаа хүртэл тооцоолох нь зөв юм. Мөн талбайг хашаалах материалын сонголтыг хүртэл зөв тооцоолсон байх шаардлагатай байдаг. Тухайлбал,  модон шон хатгаж, төмөр утсаар  хашаалах, модон хашаа барих, блокоор хашаа барих, төмөр торон хашаа барих /суурьтай суурьгүй/ гэх мэт сонголтууд нь таны төслийн хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх эсвэл бууруулах хүчин зүйлс болдог юм.

Зарим зарлагдсан тендерийн дагуу чацарганы сортыг  нь авч  зээлээр тариалалт хийдэг.  Гэвч ийм сонголт хийсэн хүмүүст  мэргэжлийн хүнээс  сайн сортыг нь худалдан авч заавал  туршилтын буюу харьцуулсан  тариалалт хийгээрэй гэж хэлмээр байна. Олон сайнтай муутай гэдэг шүү дээ.  Өөрийнхөө төлөө  бичил талбай байгуулаад  сайн нь ямар ургалттай байна. Тендерээр өгсөн  сорт нь ямар ургалттай байгаа зэргийг харьцуулж тариалах нь бүтээлч бөгөөд үр дүнтэй тариалалт болно гэж санагддаг юм. 


Post a Comment